Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Виз

Зарлал

  • Консулын хэлтэсийн имэйл хаяг өөрчлөгдлөө! Та бидэнтэй Цагаачлалын бус визтэй холбоотой асуудлаар UlaanbaatarNIV@state.gov, Цагаачлалын визтэй холбоотой асуудлаар UlaanbaatarIV@state.gov, харин Америк иргэдийн асуудлаар UlaanbaatarACS@state.gov хаягаар захидал бичиж харилцана уу. 
  • 2014 оны ээлжит Ногоон Картны сугалаа явагдаж дууслаа. Сугалааны бүртгэл 2012 оны 10-р сарын 2-оос 11-р сарын 3 хүртэл үргэлжиллээ. Та энэ сугалааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
  • Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам. 13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Танилцуулга

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Америк болон Монгол иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Элчин Сайдын Яам нь 11-р хороололд, Их тойруу гудамжнаас холгүй, Лаосын ЭСЯ-ны хажууд байрладаг.

Виз мэдүүлэгчид товлосон цагтаа ирэхдээ гадаад паспортнаас гадна цахим үнэмлэхээ авчрах ёстой.

Цагаачлалын бус визний талаар Консулын Хэлтэстэй холбоо барихын тулд UlaanbaatarNIV@state.gov хаяг руу имейл бичнэ үү.

Цагаачлалын визний асуудлаар UlaanbaatarIV@state.gov хаягаар хандана уу.

Визний зуучлал, залилан мэхлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг UlaanbaatarFPU@state.gov хаягаар ирүүлж болох ба энэхүү хаягаар ирсэн мэдээллийн нууцыг чанд хадгалах болно.

Анхааруулга: Консулын хэлтэс нь визтэй холбоотой ямар ч төрлийн асуудлаар утсаар мэдээлэл өгөхгүй тул дээрхи мэйл хаягаар хандана уу.  

Анхааруулга

  • Ногоон карт хожлоо гэсэн аливаа цахим шууданд итгэхгүй байхыг танд анхааруулж байна

    Ногоон картны сугалаанд шалгарсан тухай мэдээллийг цахим шуудангаар хэзээ ч явуулдаггүй гэдгийг Төрийн департаментаас онцгойлон анхааруулж байна.  2012 оны Ногоон картны сугалаанд шалгарсан тухай мэдээллийг зөвхөн Entry Status Check системээс буюу E-DV http://www.dvlottery.state.gov вэб хуудаснаас өөрсдөө шалгах боломжтой.

    Хууль бус, хуурамч веб сайтуудаас хүмүүсийг хууран мэхэлж мөнгө салгах зорилгоор илгээсэн “Ногоон картны сугалаанд хожлоо” гэсэн ямар ч цахим шууданд итгэхгүй байхыг танд анхааруулж байна.