Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Байдены айчлал

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Байден Монгол Улсад айлчиллаа

2011 оны 8 дугаар сарын 4
Дэд ерөнхийлөгч Байден бэсрэг наадам үзэж байгаа нь (Төрийн Департамент)

Дэд ерөнхийлөгч Байден бэсрэг наадам үзэж байгаа нь

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 8 сарын 22-ны өдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийн талаар санал солилцлоо. Мөн Жозеф Байден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.

Албан ёсны уулзалтуудын дараа Жозеф Байден тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Яармагийн дэнж дээр бэсрэг наадам үзэж сонирхов.