Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Мэдээллийн Сан

АНУ-ын ЭСЯ-ны Мэдээлэл Лавлагааны Төв

Мэдээлэл Лавлагааны Төв нь: Монголын судлаач эрдэмтэд, сэтгүүлчид, төрийн ажилтнууд болон Америк улсын талаар мэргэжлийн түвшинд сонирхож байгаа бүхий л хүмүүст мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг. Хэрэв танд дараахь асуудлаар мэдээлэл хэрэгтэй бол бидэнд хандаарай.

  • АНУ-ын хууль журам болон зааврууд
  • AНУ-ын гадаад бодлого
  • АНУ-ын Конгресс
  • Ерөнхийлөгч болон бусад төрийн ажилтнуудын хэлсэн үг, тавьсан илтгэлүүд
  • Төрийн ажилтнууд болон төрийн бодлого
  • Улс төр, соёл урлаг болон бизнесийн нэрт зүтгэлтнүүдийн намтар
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан албан ёсны хаяг, вэб хуудаснууд
  • АНУ-ын албан ёсны тоо баримтууд
  • Батлан хамгаалах болон аюулгуй байдлын өнөөгийн бодлого
  • Америкийн бизнес болон компаниудтай хэрхэн холбогдох талаархи мэдээлэл

Доорхи үйлчилгээг манай төвөөс хүлээн аваарай

  • Судалгааны ажлууд: Дараах сэдвүүдээр бэлтгэгдсэн судлаачдын ажил, тоймуудыг та бүхэнд хүргэнэ.

    • АНУ-ын улс төр, нийгэм, соёл урлаг 
    • АНУ-ын төрийн болон мужуудын хууль эрх зүйн актууд 
    • Олон улсын харилцаа аюулгуй байдал батлан хамгаалахын бодлого  болон тогтвортой байдал 
    • Эдийн засаг, худалдаа болон бизнес 
    • Иргэний нийгэм хүний эрх ардчилал 
    • Байгаль орчны болон хүн төрлөхтний асуудал
  • Сэтгүүлийн Нийтлэлүүд: Манай захиалгат хэвлэлүүдээс та бухэн сонирхсон нийтлэлүүдээ авч болно.

  • Судалгаа болон хайлт хийх: АНУ-ын талаар сонирхож байгаа хүссэн сэдвээр тань хайлт судалгааг хийж өгнө.

Холбоо барих

Та өөрийн судалгаа болон мэдээлэл шаардлагатай байгаа асуултуудаа манай тевийн ажилтанд утас, факс болон элэктрон шуудангаар тавихаас гадна урьдичлан цаг авч өөрийн биеэр ирж уулзах боломжтой юм.

Асуудал хариуцсан ажилтан
Д. Болормаа
Мэдээлэл Лавлагааны Төвийн Ажилтан
Электрон шуудан:
pasirc@usembassy.mn
Утас: 312-372; Факс: 312-380

Та бүхий анхааралд: Бид визний талаарх асуултанд хариулахгүй бөгөөд визтэй холбоотой асуудал байвал Консулын Хэлтэстэй холбоо барина уу.  

Холбоо барих

  • Танд мэдээлэл хэрэгтэй байна уу?
    Электрон шуудан: pasirc@usembassy.mn

Америк Англи хэл сурцгаая

  • Америк англи хэл сурцгаая шинэ цахим хуудас

Англи хэл сурагчдад: 3D тоглоом

  • Трэс Эффэктс