Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Мэдээ

АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой

25 жилийн ойн лого (Энхбаатарын Анар)

25 жилийн ойн лого

Монголын ард түмэн  тэмдэглэлт ойн өдрүүдийг тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. 1987 оноос хойш 1-р сарын 27-ны өдөр  тэмдэглэлт өдрүүдийн дундаас онцлох өдөр байсаар ирсэн. Учир нь АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа уг өдөр тогтсон бөгөөд хоёр улсын дипломат харилцаа  тогтоосны 25жилийн ой энэ онд тохиож байна.

1987 оноос хойш хоёр орны хоорондох харилцаа олон талаар  гүнзгийрэн өргөжсөн. Өнгөрсөн жил  Монгол улсын ерөнхийлөгч АНУ-д,  АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол улсад айлчилсан жил болж өнгөрлөө.  Хоёр орон соёлын өвийг хамгаалах, эдийн засгийн хөгжил, боловсрол зэрэг олон талт асуудлуудын хүрээнд хамтран ажиллаж байна.  Мөн түүнчлэн хоёр улсын хооронд худалдааны салбарт харилцаа улам өргөжсөөр байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол улсаас  НҮБ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Г.Нямдоо нар Төрийн департаментын “Treaty” өрөөнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа албан ёсоор үүсч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Улаанбаатар хот дахь АНУ-ын элчин сайдын яам 25 жилийн ойг тохиолдуулан 1-р сарын 27-ны өдөр болон 2012 оны туршид хоёр орны харилцаатай холбогдох цуврал үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Та бүхэн манай вэб хуудас руу дахин зочилж фото зураг сонирхон, нийтлэл уншиж, холбогдох албан тушаалтны хэлсэн үг зэргийн талаар мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. 

Үйл явдалтай холбоотой илтгэл, өгүүлэл болон бусад чухал бичиг баримтууд

  1. “АНУ-Монголын харилцаа: Эрт ба эдүгээ” үзэсгэлэнгийн нээлт боллоо (3 сарын 30, 2012)
  1. Элчин сайд Эдлтоны Монгол номын үзэсгэлэнгийн нээлт дээр хэлсэн үг (1 сарын 30, 2012)
  2. Элчин сайд Эдлтоны нийтлэл: Америкийн Нэгдсэн Улс болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхүй (1 сарын 27, 2012)
  3. Элчин сайд Эдлтонтой түүний бичсэн ном болон Америк-Монголын дипломат харилцааны талаар хийсэн ярилцлага (1 сарын 27, 2012)
  4. Элчин сайд Эдлтоны Монголын Бизнесийн Зөвлөл дээр тавьсан илтгэл (1 сарын 23, 2012)