Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Нууцлал

Нууцын мэдээлэл

Манай хуудсаар зочлох үед та хувийн мэдэллээ (PII) бидэнд өгөхийг өөрөө зөвшөөрөхөөс бусад үед бид таны мэдээллийг  хадгалахгүй . Хувийн шинж чанартай мэдээллийг тус цахим хуудаст оруулах эсэх нь хэрэглэгчийн сайн дурын хэрэг бөгөөд хэрэв оруулахаар шийдсэн  бол өөрийн мэдээллийг тодорхой зорилгын хүрээнд бусдад ашиглуулахыг зөвшөөрнө гэсэн үг юм. Мөн бидэнд зарим нэг мэдээллийг өгөөгүйгээс таны хүссэн үйлчилгээг бид үзүүлэхэд бэрхшээл учирах талтай. Хэрэв та PII төрлийн мэдээллээ цахим маягт бөглөх, цахим шуудан илгээх зэргээр Төрийн Департаментын цахим хуудаст оруулахыг зөвшөөрсөн бол бид тэрхүү мэдээллийг танд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, үйлчилгээг хүргэх, таны асуулт, хүсэлтэнд хариулахад ашиглах болно. Бидний танаас хүлээж авч болох мэдээлэл өөрийг тань манай сайтад зочлохдоо хийх үйлдлээс хамааран янз бүр байж болно.

Бид таны интернэт ашигласан домэйн нэр (com, edu, etc.), манай цахим хуудаст зочилсон он, сар, өдөр, ашигласан цаг, нэвтрэхэд ашигласан хайлтын систем юм уу өөр бусад холбоотой цахим хуудас, түүний интернэт хаяг зэргийг автоматаар цуглуулж, хадгалаж байдаг. Өөрийн цахим хуудсаа тан шиг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох, манай цахим хуудсны аль хэсэгт нийт хэдэн хэрэглэгч орсон тоог гаргаж хадгалах зорилгоор энэхүү мэдээллийг ашигладаг болно.

Хэрэв та бидэнд цахим шуудан илгээхээр бол

Та магадгүй бидэнд хувийн мэдээллээ илгээхээр шийдэж, цахим шуудан илгээн асуулт асууж, санал бодлоо хуваалцаж болох юм. Бид уг мэдээллийг танд хүргэх өөрсдийн үйлчилгээг улам сайжруулах, мөн таны хүсэлтэд хариу өгөх зорилгоор ашигладаг. Зарим тохиолдолд бид таны илгээсэн цахим шууданг таньд илүүтэйгээр тусалж чадах Засгийн Газрын бусад агентлагууд руу явуулдаг. Хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий албан ёсны шалгалтаас бусад тохиолдолд бид өөрсдийн цахим шууданг бусад гадны байгууллагуудад өгдөггүй.

Гуравдагч талын цахим хуудаснууд болоод өргөдлийн маягтууд

Бид Нийгмийн Харилцааны Сайтууд (НХС) (Social networking) болон гуравдагч талын бусад цахим хуудаснуудтай холбогддог. Бид НХС-ыг хилийн чанад дахь хэрэглэгч нар болон  дэлхий дахинаа олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд ашигладаг. Мөн эдгээр НХС нь Элчин Сайдын Яамны арга хэмжээнүүдийг олон нийтэд түгээх тэдэнтэй холбогдоход хэрэглэгдэдэг юм. Цахим хуудсаа хэрэглэгчдэд улам хүртээмжтэй болгох зорилгоор бид аль хуудас болон хэсэгт хэдэн хэрэглэгч нэвтэрч буй тоог цахим хэмжилт болон тусгайлсан технологийг ашиглан хэмждэг болно. Зарим тохиолдолд гуравдагч талын өргөдлийн маягт нь таныг бүртгэж үүндээ зориулан цахим шуудангийн хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үг, газарзүйн байрлал зэргийг шаардах магадлалтай. Бид хувь хүний хувийн мэдээллийг (PII) олж авахын тулд гуравдагч талын цахим хуудаснуудыг ашигладаггүй. Бид гуравдагч талын цахим хуудаснуудын хувь хүнээс цуглуулсан хувийн мэдээллийг цуглуулах болон хадгалдаггүй бөгөөд нэг ч хувийн мэдээллийг хуулиар шаардахаас бусад тохиолдолд Төрийн Департаментаас гадуур ямарваа нэг өөр байгууллагад задруулах, худалдах буюу шилжүүлдэгүй.

Мөн бидний зүгээс хэрэглэгчдийн санаа бодол хийгээд зөвлөмжийг сонсох зорилгоор төрөл бүрийн онлайн судалгаа явуулж болно. Төрийн Департамент нь гол төлөв Америкийн Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамжийн Үзүүлэлт (ACSI) онлайн судалгааг өөрийн цахим хуудас хэрэглэгчдийн дунд явуулж, тэдний санаа бодол, сэтгэл ханамжийг анхааран сонсдог бөгөөд энэ судалгаа нь танаас PII төрлийн мэдээлэл шаардахгүй. Хэдийгээр судалгаанд оролцохыг урьсан цонх санамсаргүй дурын хэрэглэгчийн дэлгэц дээр гарч ирэх боловч оролцох эсэх нь таны сонголт бөгөөд Элчин Сайдын Яамд болгон судалгааг явуулдаггүй.  Та судалгаанд оролцоогүй байсан ч судалгааг бөглөсөн бусад хэрэглэгчдийн адилаар манай цахим хуудсан дахь мэдээллийг ашиглах боломжтой. Судалгааны тайлан зөвхөн системийн менежер болоод ажил үүргээ явуулахад энэ төрлийн мэдээлэл хэрэгтэй бусад албан хаагчидад л нээлттэй байна. Түүнээс гадна тодорхой нэгэн зорилгын хүрээнд түр зуурын хугацаанд судалгаа авч болох ба үүнийг тухайн үед нь зарлаж, тайлбар хийдэг.

Хянах, тусгайлан өөрчлөх зорилгоор мэдээллийг хадгалах (Cookies)

Сookies гэдэг таныг интернэтэд холбогдсон үед цахим хуудас таны компьютерт нэвтрэн, хийж буй үйлдлийн тань тодорхой нэг хэсгийг хадгалдаг бичил текстэн файл юм. Таны компьютер Сookies-д хадгалагдсан мэдээллээ зөвхөн тухайн цахим хуудастайгаа хуваалцах ба өөр бусад цахим хуудас хөндлөнгөөс ашиглах боломжгүй. Хоёр төрлийн Сookies байдаг:

•       Түр зуурын: Түр зуурын Сookies нь таны цахим браузер ажиллаж байх тэр хугацаанд л идэвхтэй байдаг бөгөөд браузераа хаамагц тэр дороо устдаг. Цахим хуудаснууд түр зуурын Сookies-г техникийн зорилгоор ашигладаг бөгөөд үүгээрээ хэрэглэгчдэд хуудасыг ашиглахад хялбар мөн танд тухайн хуудсанд өөрчлөлт хийх боломжийг олгодог.

•       Байнгын:  Байнгын Сookies  нь хэрэглэгчийн хатуу дискэн дээр хадгалагддаг бөгөөд тухайн хэрэглэгчийг цахим хуудсанд шинээр эсвэл эргэн орж байна уу гэдгийг тодорхойлдог бөгөөд  байнга ордог хэрэглэгчдэд ForeSee онлайн сэтгэл ханамжийн байнгын судалгааны саналыг хаах боломжийг олгодог.

Хэрвээ та дээрх хоёр төрлийн Сookies-г компьютер дээрээ хадгалахыг хүсэхгүй байгаа бол браузерд “turn cookies off” болгосноор Сookies-г хааж болно. Ингэсэн хэдий ч та манай цахим хуудаст байгаа мэдээллийг урьдын адил авах боломжтой. Гэсэн хэдий ч Сookies-ийн хаалттай байдал нь зарим цахим хуудасны ажиллагаанд нөлөөлөх магадлалтай. Браузерынхаа Сookies-ыг хаах нь өөр бусад цахим хуудсанд ч нэгэн адил Сookies-ийг ашиглах ажиллагаанд хамаарна гэдгийг та анхаарна уу.

Бусад цахим хуудаснуудтай холбох холбоосууд

Манай цахим хуудас АНУ-ын Засгийн газрын бусад агентлагууд, Элчин Сайдын Яамдууд, олон талт байгууллагууд болон Америк болон бусад олон үндэстний хувийн байгууллагуудын цахим хуудаснуудтай холбосон холбоосуудтай. Та өөр цахим хуудас руу холбогдох үеэс манай хуудснаас гарч өөр цахим хуудасны нууцлалын журамд хамаарна.

Бид алдаагүй, бүрэн дүүрэн, нарийн, зөв мэдээлэл өгөхийн тулд хичээнгүйлэн ажилладаг. Гэсэн хэдий ч алдаа  гарч болохыг бид үгуйсгэж чадахгүй. Элчин Сайдын Яам болон түүний ажилчид мөн гэрээт ажилтнууд энэхүү сайтуудтай холбоотой бичиг баримт болон мэдээлэл, тэдний үнэн зөв байдал, зорилгод баталгаа өгч чадахгүй. Түүнчлэн Элчин Сайдын Яам эдгээр мэдээллийн оновчтой, бүрэн бүтэн байдал, хэрэгцээгүй мэдээллүүд,  үйл ажиллагаа нь хаагдсан ийм төрлийн мэдээлэл гаргах эрхгүй эсвэл үйл ажиллагаа нь хувийн эрхийг зөрчсөн зэрэгт хариуцлага хүлээхгүй.

Төрийн Департамент сайтын аюулгүй байдлыг хангах болоод бүх хэрэглэгчдийн эрх ашигт энэхүү үйлчилгээг бүрэн нийцүүлэх зорилгоор зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулах болон  өөрчлөхийг оролдох эсвэл гацаах зэргийг хянах зорилгоор сүлжээндээ  программ хангамжийг хэрэглэдэг. Энэхүү үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулах буюу мэдээллийг өөрчлөх оролдлого хийхийг хатуу хориглодог бөгөөд 1986 оны Компьютерын Луйвар, Зүй Бусаар Ашиглах хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх магадлалтай. Мөн мэдээллийг хууль хүчний байгууллагууд шалгалт хийх ажилдаа ашиглаж болно. Үүнээс бусад хэрэглэчидийг бид хянаж  шалгахгүй. Эдгээр  хуудаснуудын мэдээллийн санд зөвшөөрөлгүйгээр  мэдээлэл оруулах болон/эсвэл өөрчлөх оролдлого хийхийг хатуу хориглодог бөгөөд 1986 оны Компьютерын Луйвар, Зүй Бусаар Ашиглах хуулийн АНУ-ын Конгрессын 18 дугаар гарчигийн 1001 болон 1030 дахь заалтуудын дагуу шийтгэл хүлээж ч болох юм.