Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Цагаачлалын Виз
 

Зарлал

Иргэншил, Цагаачлалын Албаны Цагаачлагчийн төлбөр

2013 оны 2 сарын 1-нээс эхлэн цагаачлалын виз авсан хүн бүр Иргэншил, Цагаачлалын Албаны (USCIS) Цагаачлагчийн төлбөр болох $165.00-ыг АНУ руу явахаасаа өмнө төлөх шаардлагатай боллоо. Өнчин хүүхэд болон Гаагийн конвенцийн дагуу хүүхэд үрчилж авсан эцэг эх, АНУ-ын ЗГ-т ажиллаж байсан Ирак, Афганистаны тусгай ангиллын цагаачлагчид, буцаж байгаа байнгын оршин суугч (SB-1), сүйт бүсгүй/залуугийн K виз авсан хүмүүс дээрх төлбөрийг төлөхгүй.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утас болон бусад мэдээллийг Иргэншил, Цагаачлалын Албаны цахим хуудаснаас авна уу.

Төлбөр төлөх ззаврыг эндээс (PDF, 238KB) харна уу.

Taнилцуулга

АНУ-д байнга оршин суух зорилгоор зорчиж буй хүмүүс тэдний ажил эрхлэх эсэхээс нь үл хамааран цагаачлалын виз мэдүүлэх шаардлагатай. Байнгын оршин суугчийн эрх буюу ногоон карт авахад шаардлагатай анхны алхам нь АНУ-ын Цагаачлалын Албанд өргөдөл гаргах явдал юм.  АНУ-д оршин суух зорилгоор тус улсад нэвтрэн орсон, цагаачлалын визтэй хүмүүс тухайн улсад оршин суух эхний жилдээ тус улсын байнга оршин суугчийн үнэмлэх авна.

АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу үндсэн дөрвөн ангиллаар цагаачлалын визийг олгодог. Үүнд: гэр бүлийн гишүүний IR/CR, гэр бүлийн гишүүний F, ажил мэргэжлийн E, Ногоон Картны сугалаа DV-Хөтөлбөр зэрэг ангиллууд багтана. Ихэнх ангиллын Цагаачлалын визний өргөдлийг Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яаманд хүлээн авах боломжгүй. Ажил эрхлэлтийн,  гэр бүлийн гишүүний болон сүйт бүсгүй/ залуу ангиллын цагаачлалын визний өргөдлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд (USCIS) гаргана.

Таны гэр бүлийн гишүүн болох АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч /“Ногоон Карт” эзэмшигч/ тухайн оршин суугаа газрынхаа харьяаллын дагуу АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд таны өмнөөс цагаачлалын визний өргөдөл гаргана. /энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх газруудын жагсаалтыг I-130 маягтын зааварчилгааны хэсэгт багтаасан/.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс цагаачлалын визний асуудлаар доорх хуваарийн дагуу үйлчилнэ.

Цагаачлалын визний ярилцлага

Энэ төрлийн визний ярилцлага хоёр үе шаттай:

  1. Виз мэдүүлэгч National Visa Center (NVC)-ээс өгсөн өдөр, цагийн дагуу бичиг баримтаа Консулын хэлтэс дээр авчирч өгнө. Бичиг баримтыг хүлээж авсны дараа Консултай хийх визний ярилцлагын цагийг шинээр товлож өгнө.
  2. Шинээр товлосон цагийн дагуу ярилцлаганд орно. 

Визний болон нэмэлт бичиг баримт өгөх

Баасан гаригийн 13.00 -15.00 цагийн хооронд хүлээн авна. 

Холбоо барих

  • Цагаачлалын визний асуудлаар UlaanbaatarIV@state.gov хаягаар хандана уу.

    Анхааруулга: Консулын хэлтэс нь визтэй холбоотой ямар ч төрлийн асуудлаар утсаар мэдээлэл өгөхгүй тул дээрхи мэйл хаягаар хандана уу.