Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Aнгли хэл заах болон сурахад зориулсан мэдээллийн сан
 

Энэхүү хэсэгт англи хэл заах арга зүй, болон англи хэл сурахад тус болохуйц цахим холбоосыг багтаалаа. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам англи хэлний боловсролыг дээшлүүлэх Монголын улсын хичээл зүтгэлийг ямагт дэмждэг билээ.

English Teaching FORUM сэтгүүл
http://exchanges.state.gov/englishteaching/forum-journal.html

The English Teaching Forum сэтгүүл нь АНУ-ын Төрийн Департаментаас англи хэлийг гадаад болон хоёрдогч хэлээр заадаг багш нарт зориулан гаргадаг улирал тутмын сэтгүүл юм. 100 гаруй оронд нийт 65,000 хувийг тараадаг энэхүү сэтгүүлийн цахим хуудаснаас та 1993 оноос хойш гарч буй өгүүлэлүүдийг олж унших бөгөөд сэтгүүлийн тодорхой нэг дугаар юм уу аль нэг өгүүлэл олохыг хүсвэл хэвлэгдсэн он дээр дарна уу.

VOA News Special English-ийн мэдээ Америк-англи хэлийг сурах мөн бусад боломжууд
http://www.voanews.com/specialenglish/index.cfm

Америкийн дуу хоолой станц 1959 оны 10-р сарын 19-нд анхныхаа “Special English” англи хэлний сургалт нэвтрүүлгээ сонсогчдын хүртээл болгожээ. Хэдий энэ нь туршилтийн нэврүүлэг байсан боловч радио долгионоор дамжуулан энгийн, ойлгомжтой англи хэлээр унаган англи хэлгүй хүмүүстэй харилцах нь тэдний зорилго байсан бөгөөд удалгүй Америкийн дуу хоолой-н хамгийн эрэлттэй нэвтрүүлгийн нэг болсон юм. Өнөөдрийг хүртэл “Special English” англи хэл сурч буй хүмүүсийн дотно харилцагч байсаар байна. Сүүлийн жилүүдэд гүйцэтгэх үүрэг нь улам тэлж, сонсогчид америк англи хэл сурахын далимаар ард түмнийх нь ахуй амьдрал, соёлтой танилцаж, мөн дэлхийд болж буй сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар өөр хаанаас ч олдохгүй үнэт мэдээлэл авах болжээ.

Улаанбаатар хотын Хотын номын сан болон Ховд аймгийн Нийтийн номын сан

Улаанбаатарын Хотын номын сан, Ховд аймгийн Нийтийн номын санд тус тус байрлах “Америкийн Соёл Мэдээллийн Төв”  бол англи хэлний багш, сурагчдад чухал хэрэглэгдэхүүн гарын авлагаар хангадаг газар юм. Та тус төвийн номын сангаас эрдэм шинжилгээний ном товхимол, толь бичиг, англи хэлний заах аргын гарын авлага, төрөл бүрийн томоохон сэтгүүл, уран зохиолын ном түүгээр ч барахгүй Америк кино, АНУ-ын талаар баримтат кино, үнэгүй интернет, цуврал лекц гээд олон үйлчилгээг нэг газраас хүлээн авах боломжтой.

TEFL-ийн мэргэжилтэн багш нарт зориулсан онлайн мэдээллийн төв
http://exchanges.state.gov/englishteaching/resources-et.html

Энэхүү цахим хуудаснаас та англи хэлний заах аргын талаар мэдээ мэдээлэл, энэ чиглэлийн албан байгууллага, сурах бичиг зохиодог газруудын талаар цахим холбоосыг аваарай.

Англи хэлний онлайн төв
Уг цахим хуудсанд англи хэл заахдаа ашиглаж болохуйц өргөн сэдэв бүхий материалыг багтаасан байна. Сэдвийн хүрээ нь:

TESOL
http://www.tesol.org/s_tesol/index.asp

АНУ-ын Виржиниа мужын Александр хотод төвтэй мэргэжилтэн багш нарын дэлхийн нийгэмлэг болох “Англи хэлийг гадаад хүнд заах багш нарын ХХК” /Teachers of English to Speakers of Other Languages, Inc. (TESOL)/ нь дэлхийн 140 оронд 13,500 гаруй гишүүдтэй “Нэгдсэн үндэсний олон нийтийн мэдээллийн салбар-т” харяалагдах төрийн бус байгууллага юм. Гол зорилго нь бусад орны хүмүүст англи хэл заах арга барилыг төгөлдөржүүлэхэд чиглэдэг.

TOEFL
http://www.ets.org/

Англи хэлээр гадаадын аль нэг оронд суралцахад чухал хэрэглүүр болох TOEFL®  буюу (Test of English as a Foreign Language™) бол өөр бусад академик англи хэлний шалгалтаас илүү боломжыг нээдэгээрээ онцлогтой. Дэлхийн 110 орны 6000 гаруй байгууллагагаас англи хэлний чадвараараа амжилт үзүүлэх сурагчдыг шалгаруулахын тулд TOEFL-ын оноо өгдөг. TOEFL-ын шалгалт нь англи хэлний яриа болон бичгийн хэл, хэл зүйн сорил гээд бүх л чадварыг цогцоор нь тусгасан байдаг.

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв – Монгол
http://www.earcmn.org/

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв (БЗМТ) нь ашгийн бус, шашны үйл ажиллагаа эрхэлдэггүй, биеэ даасан албан байгууллага бөгөөд залууст эх орондоо болон гадаадад боловсрол эзэмших боломжыг эрэлхийлэн төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл түгээн ажилладаг. Мөн соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар анхаарч хувь хүмүүс, албан байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж, одоогоор Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод аймагт тус бүр өөрийн салбараа нээгээд байна.

Пүрдюгийн их сургуулийн (Purdue University) бичгийн онлайн лаборатори
http://owl.english.purdue.edu/

Баримт бичиг боловсруулах, төрөл бүрийн нийтлэл, эссе бичих зэрэг тухай арвин зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг агуулсан Пүрдүю их сургуулийн бичгийн онлайн лаборатори /The Online Writing Lab (OWL)/ нь тус сургуулийн англи хэлний бичиг төлөвлөлтийн үнэгүй үйлчилгээ юм. Оюутан сурагчид, гишүүд, уг цахим хуудасны хэрэглэгчид өөрт хэрэгтэй аль ч шатны бичгийн ажилдаа тусламж авч болдог. Цаашилбал багш нар ч тэдгээр материалыг хичээлдээ буюу хичээлээс гадуур даалгаварт хэрэглэх боломжтой.

Elllo
http://www.elllo.org/

Энэхүү “Elllo” цахим хуудсанд бол ESL, EFL буюу англи хэлийг хоёрдогч/гадаад хэлээр судлаж байгаа багш, оюутанд зориулсан 1000 гаруй англи хэлний сонсох дасгал ажлыг багтаасан байна. Сонсох даалгаврын ихэнх нь тайлбарласан зураг, сорил, аудио бичлэгийн бичмэл эх, мөн татаж болох MP3 файлуудыг агуулсан.


Цахим холбоосууд
Өөр бусад цахим хуудас руу нэвтрэх цахим холбоос бүр АНУ-ын Төрийн Департамент болон Элчин Сайдын Яамаас албан ёсоор тэдгээр хуудсыг үзэхийг уриалаагүй бөгөөд цахим хуудасны үндсэн агуулга, бусад байгууллагын мэдээллийн нээлттэй эсэхэд хариуцлага хүлээхгүй.