Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Тэтгэлэгт ба Солилцооны Хөтөлбөрүүд

Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд

Фулбрайтын хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газраас санхүүжүүлдэг олон улсын солилцооны тэргүүлэх хөтөлбөр агаад АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бие биеэс суралцах замаар манлайлах чадвар төлөвшүүлэхийг дэмжин ажилладаг. Фулбрайтын хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхлэн, сурлагын өндөр амжилт, бусдыг манлайлах чадвараараа шалгарсан оролцогчдод солилцоогоор сурах, багшлах, судалгаа хийж, санал бодлоо солилцох зэрэг боломж олгож байна.

Монголчуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

Зар

  • Фулбрайтын Англи Хэлний Туслах Багшийн Хөтөлбөр (ETA)

    Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам 2013-2014 оны хичээлийн жилд Фулбрайтын англи хэлний туслах багш нарыг (ETA)  ажиллуулах сонирхолтой боловсролын байгууллагын өргөдлийг хүлээн авч эхэллээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их дээд сургууль, харъяа тэнхим Англи хэлний туслах багш нарыг хүлээн авч ажиллуулах өргөдөл гаргах эрхтэй.

Америк Англи хэл сурцгаая

  • Америк англи хэл сурцгаая шинэ цахим хуудас

Англи хэл сурагчдад: 3D тоглоом

  • Трэс Эффэктс