Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Бусад мэдээллүүд

Эгч дүүс хотууд хөтөлбөр

“Эгч дүүс хотууд интернашионал” (ЭДХИ)–аас хэрэгжүүлдэг эгч дүүс хотуудын хөтөлбөрийг АНУ болон бусад улсуудын хоорондын нөхөрлөл, ойлголцлыг дэмжих үүднээс 1956 онд АНУ-ын ерөнхийлөгчийн санаачлагатайгаар эхлүүлсэн.

Эдгээр хүсэл зоригийг дэмжих үүднээс газарзүйн байрлал, улс төрийн бодлогоор ялгаатай, хол улс орон, хот тосгонууд эвсэж ард иргэдийнхээ харилцан ашигтай байдалын төлөө эдийн засаг, боловсрол, соёлын талууд дээр хамтран ажилладаг.

ЭДХИ нь 1956 онд Цагаан ордонд болсон Ерөнхийлөгч Эйзенхауэрийн хуралын үеэр байгуулагдсан бөгөөд Эйзенхауэр энэхүү байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хотуудад амьдарч байгаа хүмүүсийг хоорондоо холбогдож хөгжил дэвшил, энх тайвны зангилаа болсон тийм байгууллага байгаасай гэж хүссэн. Хоорондоо нөхөрлөж нэгдсэнээр харилцан адилгүй соёлын хүмүүс өөрсдийн ялгаатай талуудаа төвийлгөж, бие биенийсээ айн сэрдэж, дараагийн дайны үрийг тарихын оронд тэдгээр ялгаатай талуудаа ойлгож, магтан дуулахыг Эйзенхауэр учирласан. Түүнээс хойш өдийг хүртэл ЭДХИ-гийн хүндэт тэргүүнээр АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон, Форд, Рейган, Буш, Клинтон, Барак Обама нар ажилласаар ирсэн.

Эгч дүүс хотууд хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.sister-cities.org сайтнаас нь авна уу.

ЭДХИ-тэй холбогдох, гишүүнээр элсэх өргөдлийг sister-cities.org/about-sci-membership хуудаснаас авна уу.