Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Илтгэл, өгүүлэл болон бусад чухал бичиг баримтууд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Цагаан сарын мэндчилгээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Керри миний бие ирж буй усан могой жилийн цагаан сарын баярыг тэмдэглэх бүх хүмүүст баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг АНУ-ын ард түмний өмнөөс хүсэн ерөөж байна!

АНУ-д цагаачлан суурьшсан олон үндэстэнүүдийн тэмдэглэдэг энэ олон нийтийн үндэсний баяр нь АНУ-ын олон талт байдал ба дэлхийн бүх ард иргэдтэй Америкийн ард түмнийг холбоход өндөр ач холбогдолтой байдаг.

Ерөнхийлөгч Барака Обама болон миний бие эдийн засгийн өсөлтийг хурдасгах, бүсийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны түншлэлээ гүнзгийрүүлэх замаар АНУ, Ази Номхон Далайн Орнуудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд чармайлт тавин ажиллаж буйгаа хэлэхэд баяртай байна.

Тулгарсан асуудал бүрт бид хамтдаа шийдэл гаргаж, нөхөрлөлөө үлам бүр бататгаж, хамтран ажиллахын сацуу энэ баярт мөчийг тохиолдуулан ирж буй жилд Та бүхэнд ололт амжилтыг хүсэн ерөөе!